r/mongolia • u/Individual_Expert_60 • 4h ago
r/mongolia
•
u/uundaa
•
16d ago
We launched Launchpad.mn: Product Hunt-style platform for Mongolian makers!
Hey everyone, Uundaa here, co-founder of Unread & TenGer TV.
First, thanks for the support you showed us when we launched TenGer Parliament here! Really appreciated your interest and feedback.
Today, I’m sharing something new: Launchpad.mn, a place to discover what Mongolian developers and makers are building.
Some of the projects and links you’ve shared here on r/mongolia helped inspire this. There’s interesting stuff being built around us, and we wanted to give it a place where more people could find it.
Through Unread, we’ve spent years covering Mongolian startups and the people behind them. Launchpad takes that a step further: builders can share their work directly, find their first users, and hear what people think.
Think Product Hunt, focused on Mongolian makers: apps, websites, games, tools, and side projects. Unread’s editorial team will select standout projects to feature on our website, in our newspaper, and on TenGer TV, helping your work reach a wider audience!
How it works:
- Submit something you’ve built. We review submissions before publishing.
- Explore projects, upvote your favorites, leave feedback, and connect with their creators.
- Get a weekly email roundup of the most-upvoted launches.
- Unread’s editorial team will also select standout projects to feature across our media channels.
You don’t need to be running a startup. That side project you’ve been working on after hours belongs here too.
We’ve already had more than 10 launches today alone
AI is making it easier for developers to start businesses and for everyday users to become builders themselves. The tools to test that idea you’ve been sitting on and build your first product are more accessible than ever. We want Mongolian makers to be part of this wave.
After a difficult stretch through the pandemic and wider ecosystem and regulatory challenges, we’re seeing renewed energy in Mongolia’s tech startup community. We keep meeting people turning ideas into products, teams solving problems they’ve experienced themselves, and builders aiming for global markets. It feels like a great time to be making something.
A bit of backstory: we first announced a Launchpad event concept at Unplug in 2018. It never happened then. Eight years later, we’re finally bringing the idea to life as a platform.
We’re just getting started, so I’d love your honest feedback.
What Mongolian-made app, game, or website deserves more attention? And if you’re building something yourself, tell us about it!
r/mongolia • u/mbataa • 22d ago
Tips | Зөвлөгөө Төрийн 130 сайтыг өдөр бүр уншаад суухгүйн тулд хийсэн сайтаа танилцуулъя: iltodmedee.mn
Сайн байцгаана уу. Хэдэн өдрийн өмнө энд нэг пост оруулсан ч Discord-ын линкнээс болоод Reddit автоматаар устгачихсан. Тиймээс дахиад нэг танилцуулъя.
Төрийн мэдээ уншихаар ихэнхдээ "өндөр ач холбогдолтой", "түүхэн шийдвэр" гэсэн үгнүүдийн дунд жинхэнэ баримт нь алга болчихдог. Хэдэн төгрөг, хэзээ, аль хуулиар, ямар тендер, ямар төрийн өмчит компани холбоотой, хэн шийдсэн гэдгийг олох гэж бүхэл бүтэн мэдээг нухаж уншдаг байсан. Тэгээд өөрөө хийчихье гэж бодсон юм.
[iltodmedee.mn] нь яам, агентлаг, аймаг, дүүрэг, УИХ, legalinfo гээд 140 албан сайтыг 30 минут тутам шалгаад, шинэ мэдээ бүрийг нэг дор цуглуулдаг. AI мэдээ бүрийг уншаад шалгаж болох баримтыг (тоо, огноо, хууль, дүн) нэг талд, магтаал, сурталчилгааны үгийг нөгөө талд гаргадаг. Бүх зүйл эх мэдээний холбоостой тул итгэхгүй бол шууд очоод шалгаж болно. Яг яаж ажилладгийг, AI-д өгдөг зааврыг нь хүртэл [/method] хуудсанд бичсэн.
Миний хамгийн дуртай хэсэг бол том дүнг хүн бүрт хуваадаг нь. "Эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөг баталлаа" гэвэл 3.43 сая хүнд хуваахад нэг хүнд 54 мянга орчим төгрөг болно гэж хажууд нь бичнэ. Тэгэхээр тоо нь толгойд хоосон биш, ойлгомжтой болдог.
[УИХ-ын 126 гишүүний] Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогыг сүүлийн 5 жилээр нь, чуулганд хэр суусныг нь, ямар мэдээнд нэр нь гарсныг нэг хуудсанд харж болно. Мэдүүлэгтээ нэрлэсэн компаниуд нь Шилэн дансаар төрөөс төлбөр авсан, тендерт шалгарсан эсэхийг ч харуулдаг (энэ нь буруу зүйл хийсэн гэсэн үг биш, зүгээр л албан бүртгэл). [Аймаг, дүүргээ сонгоход] тэр нутгийн мэдээ, тойргоос сонгогдсон гишүүд гарч ирнэ (жишээ нь [Хан-Уул], [Ховд]). Гишүүнээ дагавал нэр нь мэдээнд гарахад утсанд мэдэгдэл ирнэ, олон мэдээ байсан ч нэг мэдэгдэлд нэгтгэнэ.
Үүнээс гадна [1990 оноос хойших улсын төсөв], цалингаа оруулаад [татвар чинь юунд зарцуулагдахыг] тооцдог хэсэг, Засгийн газрын 2024–2028 оны хөтөлбөрийн [620 зорилт], [шинээр батлагдсан хууль, тогтоол], [Монголбанкны үзүүлэлт, нээлттэй өгөгдөл] бий. Өглөө, орой тус бүр арав орчим чухал мэдээг товчилсон [тойм] гардаг.
Сүүлийн хэдэн өдөрт нэмсэн зүйлс:
- [Тендерийн үр дүн]: хэн, юуг, хэдээр авсан, төсвөөсөө давсан гэрээ, нэг компанид давтагдсан гэрээ гэх мэт анхаарах зүйлс (Шилэн дансны мэдээллээр)
- [Том төслүүд]: Шинэ Хархорум, метро, газрын тос боловсруулах үйлдвэр, Эгийн гол гэх мэт. Хэзээ зарласан, хэдэн төгрөг батлагдсан, одоо ямар шатандаа явж байгаа
- [Төрийн өмчит компаниуд]: орлого, зардал, ашиг, ажилчдын тоо
- [Мах, бензиний үнэ 15 жилийн өмнө ямар байсан]) (ҮСХ-ны тоо)
- [Засварласан, устгасан мэдээ]: төрийн сайт мэдээгээ дараа нь өөрчилсөн, устгасныг илрүүлдэг
- [Шинэ тайлан, баримт бичиг]: Үндэсний аудитын газрын шинэ тайлан, яамдын сайтад шинээр орсон тендер, тайлангийн файлууд
- [Иргэдийн өргөдөл]: УИХ-ын өргөдлийн сайт дээр одоо гарын үсэг цуглуулж буй өргөдлүүд, хэдэн гарын үсэг дутуу байгаа
- [Төрөөс мэдээлэл хүсэх захидал]: хуулийн дагуу албан хүсэлт бичиж өгөөд, хариу өгөх ёстой хугацааг тоолж өгдөг
- [Нэр томьёо]: тогтоол, захирамж, тодотгол гэх мэт үгсийн энгийн тайлбар. Мэдээн дотор тэр үг дээр дарахад тайлбар нь гарна
- Хэвлэлд: мэдээ бүрийн доор ikon.mn, news.mn, sonin.mn ижил сэдвээр бичсэн бол холбоосыг нь харуулна
- [Миний мэдээ]: сонирхсон сэдэв, аймгаа дагаад зөвхөн тэдгээрийг нэг дор унших
- [Архив]: өдөр бүрийн бүх мэдээ
- [Түвшин, badge]: мэдээ уншихаар XP цугларч 10 түвшинд ахина, 47 badge цуглуулна. Зориуд хэцүү болгосон: мэдээг 15 секунд уншиж, хагасаас нь цааш гүйлгэж байж тоологдоно, өдөрт 20 мэдээнээс илүү тоологдохгүй. Хэд хэдэн нууц badge ч бий
- [Дараалан унших]: Reddit-ийн streak шиг, 3 өдрөөс (Оч) 1000 өдөр (Домог) хүртэл шаттай. Бүртгэлгүй, ахиц зөвхөн өөрийн утсанд хадгалагдана, утас солих бол «Сэргээх код»-оор шилжүүлнэ.
Бас сүүлийн үед мэдээний томоохон сайт, пэйжүүдийн контент ихэнхдээ зөвхөн Facebook, Instagram-аар л хүрдэг болсон. Тэнд алгоритм нь хамгийн их like, share авах юмыг л гаргадаг болохоор жинхэнэ чухал улс төрийн мэдээ фийд дээр бараг гарч ирдэггүй. Шийдвэр нь гарчихсан байхад хэн ч мэдээгүй өнгөрдөг.
Би Kagi News их уншдаг. Зар сурталчилгаагүй, олон эх сурвалжийг нэгтгээд гол мэдээг нь товчхон өгдөг, уншаад л дуусдаг. Монголын улс төрийн мэдээнд яг ийм юм байхгүй байсан болохоор өөрөө хийчихье гэж бодсон юм. Нүүр хуудас нь ч гэсэн Kagi-ийнх шиг энгийн: гарчиг, нэг мөр товчлол, дарахад дэлгэрэнгүй нь нээгдэнэ.
Хэнийг ч буруутгах зорилго байхгүй. Сайт дүгнэлт хийдэггүй, зөвхөн албан эх сурвалжийн тоог харуулна. AI алдаж мэднэ, тиймээс бүх зүйлийг эх текст рүү нь холбосон. AI-д сард хэдэн доллар зарцуулдаг (өнгөрсөн сард 1.69 доллар), тэр нь хүртэл [/transparency] хуудсанд ил байгаа.
Бүртгэл, зар сурталчилгаа байхгүй. [Код нь бүхэлдээ нээлттэй], MIT лицензтэй, CC 4.0.
Дутуу, алдаатай зүйл их байгаа. Нийслэлийн дүүргүүдийн сайтаас мэдээ татах нь одоохондоо хамгийн сул хэсэг. Буруу тоо, алдаатай хураангуй, ажиллахгүй товч харвал [GitHub дээр бичээрэй], эсвэл коммент, info@iltodmedee.mn хаягаар бичээрэй. Код уншдаг хүн бол логикийн алдаа олбол бүр сайн.
Discord суваг ч бас бий ❤️ (линк нь сайтын хамгийн доод хэсэгт байгаа)
r/mongolia • u/ChangeRoutine4814 • 3h ago
Politics | Улс төр Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ шийдвэрийг гаргахдаа би Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн гуч гаруй жилийн ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын хөгжлийн боломж болон бидний өмнө тулгараад байгаа асуудлуудыг нухацтай эргэцүүлсэн. Монгол орон минь байгалийн асар их баялагтай, оюуны өндөр чадавхтай, дэлхийн улс орнуудтай эн тэнцүү харилцах бүрэн боломжтой улс. Гэвч бид энэ бүх боломжоо иргэн бүрийн амьдралд бодитоор мэдрэгдэх хөгжил болгож чадсан уу гэвэл тийм гэж итгэлтэй хариулахад хэцүү. Үе үеийн төр, засгийн удирдлагуудын хийсэн ажил, гаргасан шийдвэр бүрийг үгүйсгэх нь шударга бус. Монгол Улс өнгөрсөн хугацаанд багагүй ахиц гаргасан. Харин ололт амжилтаа хадгалж, алдаагаа засаж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлдэг төрийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр бидэнд хийх зүйл маш их байна.
Би улс орны ирээдүйг ганц хүний хүсэл зориг, нэг намын бодлого, эсвэл нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр тодорхойлж болно гэж боддоггүй. Монголын хөгжил бол бидний хэдэн үеэрээ үргэлжлүүлэх ажил. Тиймээс Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай ярихаасаа өмнө энэ албан тушаалд ямар хариуцлага ногддог, Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд юу хийж болох, юуг Засгийн газар, Улсын Их Хурал болон бусад институцтэй хамтран шийдвэрлэх шаардлагатайг бодитоор авч үзэх ёстой гэж үзэж байна.
Монгол Улсад шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь нэг дор, богино хугацаанд шийдвэрлэнэ гэж амлах нь бодит байдалд нийцэхгүй. Төсөв хязгаартай, цаг хугацаа хязгаартай, төрийн эрх мэдэл ч хуулиар хязгаарлагдсан. Ийм нөхцөлд хамгийн чухал нь юуг түрүүлж шийдэх, ямар үр дүнд хүрэх, түүнийгээ хэрхэн хэмжиж, хэн хариуцлага хүлээхийг тодорхой болгох явдал юм. Хөгжлийн бодлогыг зөвхөн сайхан сонсогдох зорилтоор бус, бодит боломж, эдийн засгийн тооцоо, шинжлэх ухааны үндэслэл, хэрэгжилтийн үр дүнгээр нь үнэлдэг болох шаардлагатай.
Энд би бүх асуултын хариултыг мэддэг, бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэж чадна гэж мэдэгдэх гэсэнгүй. Харин Монгол Улсын эдийн засаг, төрийн засаглал, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, байгаль орчин, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал болон иргэдийн амьдралын чанартай холбоотой асуудлуудын талаар өөрийн байр суурь, судалгаа, бодлогын саналыг дэлгэрэнгүй танилцуулахыг зорьж байна. Эдгээр санал шүүмжлэл, хэлэлцүүлэгт нээлттэй байх ёстой. Учир нь улс орны хөгжлийн асуудалд ганц хүний бодол хангалтгүй бөгөөд зөв шийдвэр олон талын мэдлэг, туршлага, судалгаа, бодит хэлэлцүүлгээс гардаг.
Энэ бол миний нэр дэвших шийдвэрийн үндэслэл, Монгол Улсын цаашдын хөгжлийн талаар баримталж буй бодлогын байр суурийн эхлэл юм. Монгол Улс 2027–2033: Хүчирхэг төр, чинээлэг иргэн, урт хугацааны хөгжлийн тухай:
Монголын талаар ярихдаа бид хэтэрхий олон жил хоёр туйлын хооронд савлаж ирлээ. Нэг хэсэг нь Монголыг асар их баялагтай, зөвхөн зөв хүн гарч ирвэл богино хугацаанд дэлхийн хамгийн баян улсуудын нэг болно гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь авлига, түгжрэл, утаа, өр, ядуурал, боловсролын доройтол, төрийн хүнд суртлыг хараад Монголын ирээдүйд итгэх итгэлээ бараг алдсан байдаг. Аль аль нь бодит байдлыг бүтнээр нь харуулахгүй. Монгол Улс сүйрч байгаа улс биш. Гэхдээ боломждоо хүрсэн улс ч биш. Бид асар их боломжийн дээр сууж байгаа мөртлөө тэр боломжоо тогтвортой хөгжил, өндөр бүтээмж, чанартай төрийн үйлчилгээ, иргэдийн бодит амьдралын баталгаа болгон хувиргах тогтолцоогоо бүрэн бий болгож чадаагүй байна.
Үүнийг зөв ойлгохын тулд эхлээд нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын асуудал ганц хүнээс, ганц намаас, ганц Засгийн газраас үүсээгүй. Тиймээс ганц хүн гарч ирээд бүхнийг засна гэсэн ойлголт өөрөө бодит бус. Манай асуудлуудын ихэнх нь хорь, гучин жилийн турш давхарлан хуримтлагдсан бүтэц, институцийн асуудал. Улаанбаатарын түгжрэл нэг жилийн буруу шийдвэрээс бий болоогүй. Боловсролын чанарын ялгаа нэг сайдаас болоогүй. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засаг нэг төсвийн алдааны үр дүн биш. Авлига ч ганц хэдэн муу хүнийг барьж хорьсноор дуусах асуудал биш. Ийм учраас Монголын хөгжлийн тухай бодитой ярих гэж байгаа бол хүнийг биш системийг, нэг удаагийн арга хэмжээг биш институцийг, дараагийн сонгуулийг биш дараагийн хорин жилийг ярьж эхлэх хэрэгтэй.
Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг муу үзүүлэлттэй байна гэж хэлэх нь бас үнэн биш. 2026 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.7 хувь хүрсэн бөгөөд уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа зэсийн өсөлт гол хөдөлгөгч нь болсон. Олон улсын валютын сан 2026 оны бүтэн жилийн өсөлтийг 6 орчим хувьтай байхаар тооцож, Монголын олон улсын валютын нөөц 2026 оны есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.долларт хүрснийг тэмдэглэсэн. Гэхдээ яг энэ үеэр инфляц 12.9 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл улсын эдийн засгийн статистик хүчтэй харагдаж байгаа ч жирийн өрхийн хүнс, шатахуун, амьдралын зардал мөн адил хурдтай өсөж байна. Уул уурхайн салбар өндөр өсөлттэй байгаа мөртлөө бусад салбарын ажил эрхлэлт, өрхийн хэрэглээнд тэр өсөлт бүрэн дамжихгүй байгаа нь Монголын хөгжлийн өнөөгийн хамгийн том зөрчлийн нэг юм.
Дэлхийн банкны 2026 оны үнэлгээ ч үүнийг өөр өнцгөөс хэлсэн. Монгол Улс өнгөрсөн гурван арван жилд ядуурлыг мэдэгдэхүйц бууруулж, нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлэн 2024 онд дундаас дээш орлоготой улсын ангилалд орсон. Энэ бол жижиг амжилт биш. Гэвч эдийн засгийн өсөлтийн бүтэц нь одоо хүртэл уул уурхайд маш өндөр төвлөрсөн, уул уурхайгаас бий болсон өсөлт бусад салбарт хангалттай олон, өндөр бүтээмжтэй ажлын байр үүсгэхгүй байна. 2026 оны эхээр эдийн засаг хүчтэй өсөж байсан ч ажил эрхлэлт өмнөх оноос буурч, өрхийн хэрэглээ харьцангуй сул хэвээр байсан нь үүнийг харуулна. Хамгийн сүүлийн албан ёсны ядуурлын хэмжилтээр 2022 онд хүн амын 27.1 хувь үндэсний ядуурлын шугамаас доогуур байсан бөгөөд үүнээс гадна хүн амын гуравны нэгээс илүү нь эдийн засгийн цочрол тохиолдоход ядуурал руу буцаж орох эмзэг байдалтай байна. Тэгэхээр бидний зорилго эдийн засгийн өсөлтийг зүгээр өндөр байлгах биш, өсөлтийн чанарыг өөрчлөх байх ёстой.
Энэ ялгаа чухал. ДНБ өсөх нь улс хөгжиж байгаагийн нэг үзүүлэлт мөн. Гэхдээ ганц үзүүлэлт биш. Нүүрсний үнэ өндөр байхад экспортын орлого нэмэгдэж, төсөв тэлээд, цалин тэтгэвэр өсөх нь богино хугацаанд сайхан мэдрэмж төрүүлж болно. Гэтэл түүхий эдийн үнэ буухад тэр бүх өсөлтийг санхүүжүүлэх орлого алга болдог бол бид жинхэнэ утгаараа баяжсан биш, түр зуур илүү их мөнгөтэй болсон гэсэн үг. Баялаг улс гэдэг жил бүр их мөнгө олдог улс биш. Орлого нь буурахад ч сургууль, эмнэлэг, тэтгэвэр, дэд бүтэц, валютын ханш нь нурдаггүй улс. Монголын хувьд дараагийн хөгжлийн шат яг эндээс эхлэх ёстой.
Уул уурхайн орлогоос татгалзах ёстой гэсэн үг огт биш. Харин эсрэгээрээ, Монголд байгаа зэс, нүүрс, алт, газрын ховор элемент, бусад ашигт малтмал бол бидэнд олдсон том давуу тал. Асуудал нь түүнийг хэрхэн ашиглаж байгаад байна. Байгалийн баялагтай орнуудын түүхийг харахад хоёр зам бий. Зарим нь баялгаа хэрэглээнд тарааж, төрийн зардлаа огцом өсгөж, валютын ханшаа хөөрөгдөж, бусад үйлдвэрлэлээ шахан гаргаж, дараа нь түүхий эдийн үнэ унах бүрд хямралд ордог. Нөгөө хэсэг нь баялгийн орлогыг санхүүгийн хөрөнгө, боловсрол, дэд бүтэц, технологи, хүний капитал болгон хувиргаж, уул уурхайгүйгээр ч өсөж чаддаг эдийн засаг бий болгодог. Монголын сонголт энэ хоёрын дунд биш. Хоёр дахь замыг сонгохоос өөр урт хугацааны бодит хувилбар байхгүй.
Энд хамгийн түрүүнд төсвийн сахилга бат яригдана. Олон улсын валютын сангийн 2026 оны тооцоогоор өнөөгийн бодлогын чиглэл өөрчлөгдөхгүй бол Засгийн газрын өр ДНБ-ий 47 орчим хувиас 2031 он гэхэд 63.7 хувьд хүрэх эрсдэлтэй. Үүнд зөвхөн өрийн хэмжээ бус, уул уурхайн орлогын мөчлөгтэй үед байнгын шинжтэй урсгал зардлыг нэмэгдүүлдэг зан төлөв нөлөөлж байна. Тэтгэвэр, төрийн цалин, халамж, төрийн аппаратын тогтмол зардлыг нэг удаагийн өндөр нүүрс, зэсийн орлогоор нэмэгдүүлчихээд дараагийн жилд буцааж бууруулах бараг боломжгүй. Тиймээс уул уурхайн орлогын тодорхой хэсгийг улс төрийн мөчлөгөөс тусгаарласан хуримтлал болгох, төсвийн дүрмийг бодитоор мөрддөг болох, хөрөнгө оруулалтын том төсөл бүрийг эдийн засгийн өгөөжөөр нь эрэмбэлэх шаардлагатай.
Энэ бол иргэдэд мөнгө өгөх ёсгүй гэсэн үг биш. Харин иргэдэд нэг удаагийн мөнгө өгөхөөс илүү үнэ цэнтэй зүйл үлдээх тухай асуудал. Жишээлбэл 1000 ам.долларын түүхий эд экспортлоод тэр мөнгийг шууд хэрэглээд дуусгах нэг хувилбар. Харин тэр орлогын хэсгээр чанартай сургууль, эрчим хүч, усны систем, технологийн лаборатори, логистик, мэргэжлийн боловсрол, хуримтлалын сан байгуулбал хэдэн арван жилийн турш өгөөж бий болгох өөр хувилбар. Байгалийн баялгийг үе хооронд шударга хуваарилах гэдэг өнөөдөр байгаа бүхнийг өнөөдөр хувааж идэхийг хэлдэггүй. Ирээдүйд төрөх монгол хүүхдэд ч энэ баялгаас хувь ногдох нөхцөлийг бүрдүүлэхийг хэлнэ.
Монголын эдийн засгийг төрөлжүүлнэ гэж бид бараг бүх Засгийн газрын үед ярьсан. Гэхдээ төрөлжилт гэдэг агаар дээрээс шинэ салбар зохиох тухай биш. Аль хэдийн давуу талтай салбаруудаа илүү өндөр үнэ цэнтэй болгох тухай. Ноолуур үүний хамгийн ойлгомжтой жишээ. Дэлхийн банкны 2026 оны судалгаагаар Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын томоохон нийлүүлэгчдийн нэг боловч дотоодын боловсруулах чадвар, эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээний боломжоо бүрэн ашиглаагүй хэвээр байна. Түүхий ноолуур, угаасан ноолуур экспортлох болон дэлхийн зах зээлд брэнд, загвар, эцсийн бүтээгдэхүүн, гэрчилгээжсэн тогтвортой үйлдвэрлэлээр өрсөлдөх хоёрын хооронд асар том үнэ цэнийн ялгаа бий. Үүнийг зөвхөн ноолуур дээр биш, мах, арьс шир, ноос, зэс, модон бус ойн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, программ хангамж, бүтээлч үйлдвэрлэл хүртэл харж болно.
Монголын хөгжлийн тухай ярихад төр өөрөө бизнес хийх үү, хувийн хэвшил хийх үү гэдэг маргаан байнга гардаг. Энэ асуултыг туйлшруулж тавих шаардлагагүй. Төрийн хийх ёстой зүйл тодорхой. Дүрэм тогтвортой болгоно. Өмчийн эрхийг хамгаална. Шүүх шударга ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Зам, эрчим хүч, ус, мэдээллийн дэд бүтэц байгуулна. Чанартай боловсрол, эрүүл мэндийн суурийг бий болгоно. Байгалийн баялгаа улсын урт хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулна. Харин аль ресторан сайн ажиллах, аль программ дэлхийд зарагдах, ямар хувцас хэрэглэгчид таалагдах, ямар компани ямар зах зээлд амжилттай өрсөлдөхийг яам шийдэх ёсгүй. Төр бизнесийн оронд бизнес хийх тусам зах зээлийн эрсдэл төсөвт шилжиж, улс төрийн томилгоо компанийн удирдлагад орж, ашиггүй компани татвар төлөгчийн мөнгөөр амьдардаг бүтэц бий болдог.
Иймээс төрийн өмчит компаниудын асуудлыг зайлшгүй ярилцах ёстой. Төр заавал эзэмших стратегийн шалтгаантай компани байж болно. Харин төрийн өмчтэй байна гэдэг улс төрийн нам тухайн компанийн захирал, дэд захирал, худалдан авалт, гэрээг хянах эрхтэй гэсэн үг биш. Төрийн өмчит компани бүр мэргэжлийн, хараат бус ТУЗ-тай, олон улсын санхүүгийн тайлагналтай, нээлттэй худалдан авалттай, гүйцэтгэх удирдлага нь улс төрийн бус шалгуураар сонгогддог байх ёстой. Ашигтай ажиллаж байгаа эсэх, ямар өртэй байгаа, ямар гэрээ хийж байгаа, удирдлагууд нь ямар цалин, урамшуулал авч байгаа нь олон нийтэд ойлгомжтой байх ёстой. Төрийн өмчит компанийн нууц нэрийн дор олон нийтийн хөрөнгө улс төрөөс ангид үлдэж чадахгүй бол авлигатай тэмцэх тухай бусад бүх уриа сул болно.
Авлигатай тэмцэх асуудалд Монгол нэг том алдаа байнга гаргадаг. Бид авлигыг голдуу хүмүүсийн ёс суртахууны асуудал гэж ойлгодог. Сайн хүн томилбол авлига багасна, муу хүнийг баривчилбал асуудал шийдэгдэнэ гэж боддог. Үнэндээ авлига бол ихэнхдээ боломжийн бүтэц. Төрийн нэг албан тушаалтан асар их эрх мэдэлтэй, шийдвэрийн шалгуур тодорхойгүй, мэдээлэл хаалттай, хяналт сул байвал сайн хүн хүртэл муу системд орно. Харин шийдвэр нь автомат, шалгуур нь нээлттэй, бүх гэрээ харагддаг, ашиг сонирхлын зөрчил ил болдог, аудит бодитой, шүүх хараат бус байвал муу хүн байсан ч авлига хийх боломж нь багасна.
Transparency International-ийн хамгийн сүүлийн индексээр Монгол Улс 31 оноотой, 182 орноос 124 дүгээр байрт байна. Энэ тоог зүгээр “Монгол авлигатай” гэж дүгнэхэд ашиглахаас илүү ямар институцийг өөрчлөх вэ гэдэгт ашиглах хэрэгтэй. Төрийн худалдан авалт бүрийн өгөгдлийг машин унших боломжтой нээлттэй хэлбэрээр нийтэлдэг болох, компаниудын эцсийн өмчлөгчийг ил болгох, өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бодит хяналттай холбох, төрийн өмчит компанийн гэрээг нээлттэй болгох, шүгэл үлээгчийг бодитоор хамгаалах, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг “өөрөө мэдүүлсэн бол боллоо” гэдэг шатнаас гаргах ёстой.
Гэхдээ авлигын эсрэг тэмцлийн хамгийн төвөгтэй хэсэг нь шүүх. Хөрөнгө оруулагч ч, жирийн иргэн ч, жижиг бизнес эрхлэгч ч нэг зүйлийг мэддэг байх ёстой: гэрээ зөрчигдвөл шүүх хуульд үндэслэн шийднэ. Нөгөө талын хүн баян, улс төрийн холбоотой, төрийн байгууллага байлаа ч ялгаагүй. Ийм итгэл байхгүй бол эдийн засгийн бүх асуудалд нөлөөлнө. Компани урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээс айна. Иргэн өмчдөө итгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагч өндөр эрсдэлийн өгөөж шаардана. Бизнес эрхлэгч асуудлаа хуульд биш танил талд шийдэхийг оролдоно. Ингээд хууль сул байх тусам танил тал хүчтэй болж, танил тал хүчтэй болох тусам хууль улам сулрах тойрог үүсдэг. Үүнийг таслахгүйгээр Монголын хөрөнгө оруулалтын орчныг реклам сурталчилгаагаар сайжруулах боломжгүй.
Боловсрол бол дараагийн хамгийн том асуудал. Монголд боловсролыг салбарын асуудал мэт ярьдаг боловч үнэндээ боловсрол бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, ядуурал, технологи, ардчилал, хүн амын бодлогын суурь юм. OECD-ийн PISA 2025 үнэлгээгээр Монголын 15 настнуудын 48 хувь нь математикт, 33 хувь нь унших чадварт хамгийн багадаа суурь түвшинд хүрсэн. OECD-ийн дундаж тус тус 65, 69 хувь. Шинжлэх ухаанд манай сурагчдын 57 хувь суурь түвшин болон түүнээс дээш үнэлгээ авчээ. Энэ бол хүүхдүүд муу гэсэн дүгнэлт биш. Харин систем хүүхдүүдийн авьяас чадварыг бүрэн хөгжүүлж чадахгүй байгаагийн дохио.
Унших чадварын асуудлыг онцгой анхаарах шаардлагатай. Унших гэдэг үсгийг дуудах чадвар биш. Урт текстийн гол санааг ойлгох, нотолгоо ялгах, хоёр эх сурвалжийг харьцуулах, баримт ба үзэл бодлыг салгах, худал мэдээллийг таних, өөрийн дүгнэлт хийх чадвар. AI системүүд өдөр тутмын хэрэглээ болж байгаа үед энэ чадвар улам үнэ цэнтэй болно. Хүүхэд ChatGPT, Gemini эсвэл бусад системээс хариулт авч чадна. Гэхдээ хариулт зөв эсэхийг шалгаж чадахгүй бол технологи түүнийг ухаалаг болгохгүй, харин бусдын өгсөн дүгнэлтэд илүү хамааралтай болгоно. Тиймээс Монголын боловсролын дараагийн шинэчлэл компьютерийг анги бүрт оруулах тухай биш. Хүүхэд мэдээлэлтэй хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг өөрчлөх тухай байх ёстой.
Сургалтын хөтөлбөрийг хэт олон агуулгаар дүүргэхээс илүү цөөн ч гэсэн үндсэн чадварыг бат бөх эзэмшүүлэх нь чухал. Монгол хэлээрээ уншиж ойлгох, санаагаа тодорхой бичих, математикийн үндсэн сэтгэлгээ, шинжлэх ухааны арга, англи хэл, компьютерийн болон AI literacy, санхүүгийн суурь ойлголт, иргэний боловсрол, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээ гэсэн цөм чадваруудыг сургууль төгсөгч бүр эзэмшдэг байх шаардлагатай. Хүүхэд арван хоёр жилийн турш мянга мянган баримт цээжилсэн ч бодит амьдралын нэг асуудлыг задлан шинжилж чадахгүй бол боловсролын систем зорилгоо биелүүлээгүй гэсэн үг.
Энэ шинэчлэлийг багшгүйгээр хийх боломжгүй. Багшийн цалинг нэмэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн цалин нэмээд чанар автоматаар сайжрахгүй. Багшийн мэргэжилд хамгийн сайн төгсөгчдийг татах сонгон шалгаруулалт, их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийн чанар, шинэ багшид зориулсан менторшип, тасралтгүй мэргэжлийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, карьерын шатлал зэрэг бүх системийг хамтад нь өөрчлөх хэрэгтэй. PISA 2025-д Монголын сурагчдын 36 хувь нь сургалтад багшийн хүрэлцээ ямар нэг хэмжээгээр саад болж байна гэж сургуулийн захирлууд мэдээлсэн орчинд зөвхөн шинэ сургууль барих нь хангалтгүй.
Монголын эрүүл мэндийн тогтолцоонд мөн ижил асуудал бий. Бид өвдсөн хүнийг эмчлэхэд харьцангуй их анхаардаг боловч өвдөхөөс нь өмнө эрсдэлийг бууруулах тогтолцоо сул. ДЭМБ-ын 2026 оны мэдээллээр Монголын нийт нас баралтын бараг 81 хувь халдварт бус өвчнөөс шалтгаалж, ийм өвчнөөр хугацаанаасаа өмнө нас барах магадлал 29 орчим хувь байна. Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын архаг өвчин бол зөвхөн эмнэлгийн асуудал биш. Тамхи, архи, хооллолт, хөдөлгөөн, стресс, агаарын бохирдол, ажлын орчин, эрт илрүүлэлттэй шууд холбоотой.
Хэрэв улсын эрүүл мэндийн төсвийн ихэнхийг өвчин хүндэрсний дараах эмчилгээ залгиад байвал хамгийн үнэтэй, хамгийн үр ашиггүй шатандаа мөнгөө зарцуулж байна гэсэн үг. Өрхийн эмнэлгийг бодит утгаар нь анхан шатны эрүүл мэндийн төв болгох, иргэн бүрийн нас, удамшил, амьдралын хэв маягт тохирсон эрсдэлийн бүртгэл бий болгох, хорт хавдар, даралт, чихрийн шижин зэрэг өвчнийг эрт илрүүлэх системийг тогтмол санхүүжүүлэх нь эмнэлгийн шинэ барилгаас илүү олон хүний амийг аврах боломжтой. Монголд сайн эмч, сайн эмнэлэг бий. Харин системийн зорилго өвчтөн эмнэлгийн хаалга татах хүртэл хүлээдэг байхаас эрсдэлийг өмнө нь таньдаг систем рүү шилжих хэрэгтэй.
Улаанбаатар бол Монголын хөгжлийн амжилт болон алдааг хамгийн тод харуулдаг газар. Монголын эдийн засаг, боловсрол, төрийн үйлчилгээ, соёл, хамгийн өндөр цалинтай ажлын байр төвлөрсөн учраас хүмүүс Улаанбаатарт ирдэг. Хот руу нүүж байгаа хүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Хүн боломж байгаа газар руу явна. Гол асуудал нь Монголын бусад хэсэгт хангалттай боломж бий болгож чадаагүйд байна. Дэлхийн банкны 2026 оны мэдээллээр Улаанбаатарын хүн амын талаас илүү нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ нь Монголын нийт хүн амын бараг дөрөвний нэгтэй тэнцэнэ. Олон өрх ус, ариутгах татуурга, найдвартай дулаан зэрэг суурь үйлчилгээний хувьд орон сууцны бүсээс маш өөр нөхцөлд амьдардаг.
Гэр хорооллыг нэг том асуудал мэт харах нь өөрөө буруу. Тэнд Монголын хэдэн зуун мянган иргэн өөрийн газар, байшинтай амьдарч байна. Асуудал нь тэр хөрөнгө дэд бүтэцгүй учраас үнэ цэн багатай байгаа явдал. Бүх айлыг өндөр орон сууцанд оруулах ганц шийдэл бодит биш. Зарим бүсийг өндөр нягтаршилтай дахин төлөвлөх шаардлагатай. Зарим бүсэд инженерийн шугам хүргэх боломжтой. Заримд нь байшингийн дулаалга, халаалтын технологи, дэд төв, хэсэгчилсэн инженерийн шийдэл илүү хямд байж болно. Дэлхийн банкны тооцоогоор гэр хорооллын тусдаа байшингийн дулаалгыг сайжруулснаар халаалтын эрчим хүчний хэрэгцээг ойролцоогоор тал хүртэл бууруулах боломжтой. Энэ нь өрхийн зардал, утаа, эрчим хүчний ачаалал гурвыг зэрэг бууруулна.
Түгжрэл ч мөн зөвхөн замын асуудал биш. Хэрэв ажлын байр, сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа бүгд нэг хэсэгт төвлөрсөн байхад дахин нэг эгнээ зам нэмж баривал хэсэг хугацааны дараа тэр зам ч дүүрнэ. Хотын хөгжлийг газар ашиглалт, нийтийн тээвэр, сургууль, ажлын байр, орон сууцтай хамтад нь төлөвлөж байж түгжрэлийг бууруулна. Нийтийн тээвэр хурдан, найдвартай, тухтай байвал хүмүүс машинаа орхино. Машинтай явах нь нийтийн тээврээс үргэлж хурдан байвал хэн ч уриалгаар машинаа орхихгүй. Хот төлөвлөлт хүний зан үйлийг тушаалаар бус сонголтын чанараар өөрчилдөг.
Үүний зэрэгцээ Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан, Даланзадгад, Сайншанд зэрэг хотыг Улаанбаатарын жижиг хуулбар болгох биш, өөр өөр эдийн засгийн үүрэгтэй төвүүд болгох шаардлагатай. Аль хотод ямар их сургууль, ямар эмнэлэг, ямар үйлдвэр, ямар логистикийн давуу тал байх вэ гэдгийг бодлоготой уялдуулж байж төвлөрөл саарна. Хүмүүсийг Улаанбаатараас “яв” гэж хэлэх биш, өөр газар амьдрах нь бодитоор илүү ашигтай сонголт болгох хэрэгтэй.
Эрчим хүчгүйгээр эдгээрийн аль нь ч хэрэгжихгүй. Монгол үйлдвэрлэл хөгжүүлнэ, дата төв байгуулна, цахилгаан машин нэмэгдүүлнэ, гэр хорооллыг цахилгаан халаалттай болгоно, уул уурхайн боловсруулалт нэмэгдүүлнэ гэж зэрэг ярьдаг. Эдгээр бүх төлөвлөгөө нэг зүйлийг шаардана: их хэмжээний найдвартай цахилгаан. Тиймээс эрчим хүчийг салбарын асуудал биш үндэсний өрсөлдөх чадварын суурь гэж харах ёстой.
Монголын давуу тал асар их. Салхи, нарны нөөц олон улсын хэмжээнд онцгой. Гэхдээ “манайд салхи их учраас эрчим хүчний экспортлогч болно” гэж хэлэх хангалтгүй. Эрчим хүч гэдэг үүсгүүрээс гадна дамжуулах шугам, хадгалалт, диспетчерийн систем, суурь хүчин чадал, хөрш орнуудтай худалдах гэрээ, зах зээлийн зохицуулалт, тарифын тогтвортой байдал гэсэн бүхэл бүтэн систем. Хувийн хөрөнгө оруулагч цахилгаан станц барихын өмнө цахилгаанаа хэнд хэдээр зарах, шугамд яаж холбогдох, тарифын дүрэм таван жилийн дараа өөрчлөгдөх эсэхийг мэдэх шаардлагатай. Энэ ойлгомжгүй байвал салхи хэчнээн их үлээсэн ч хөрөнгө оруулалт орохгүй.
Монголын байгаль орчин, мал аж ахуйг эдийн засгаас тусдаа ярих боломжгүй. UNCCD-ийн COP17 2026 онд Улаанбаатарт болсон нь санамсаргүй сонголт биш. Монгол Улс газар доройтол, цөлжилт, ган, зудын эрсдэлтэй нүүр тулж байгаа орнуудын нэг. Газар бол малчны ажлын байр, хүнсний үйлдвэрлэлийн үндэс, усны сав, биологийн төрөл зүйлийн орон зай, нүүрстөрөгч хадгалах систем юм. Газар доройтоход байгаль орчны асуудал үүсээд зогсохгүй өрхийн орлого буурч, малчин хот руу нүүх дарамт нэмэгдэж, хүнсний үнэ өсөж, улсын төсөв зудын дараах тусламжид илүү их мөнгө зарцуулна. Өөрөөр хэлбэл газар бол эдийн засгийн дэд бүтэц.
Малын тоог амжилтын гол хэмжүүр болгож ирсэн ойлголтыг өөрчлөх шаардлагатай. Мал олон байх нь малчин баян гэсэн үг биш. Бэлчээрийн даацаас давсан тоо, малын чанар муу, өвчин их, махны гарц бага, ноос ноолуурын үнэ тогтворгүй байвал тоо өсөх тусам өрхийн эрсдэл нэмэгдэж болно. Мал аж ахуйн бодлогыг нэг малын эдийн засгийн бүтээмж, малчны нэг өрхийн цэвэр орлого, бэлчээрийн нөхөн сэргэх чадвар, экспортын стандарт, гарал үүслийн мөрдөн мөшгөх системээр хэмжих хэрэгтэй. Цөөн боловч чанартай малтай, тогтвортой бэлчээртэй, бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг малчин олон малтай боловч өртэй малчнаас илүү тогтвортой амьдарна.
Энэ бүх асуудлын цаана хамгийн чухал хөрөнгө нь хүн. Монголын хүн ам 2025 онд ойролцоогоор 3.57 сая байсан. Хүн ам цөөн гэдэг сул тал байж болно, гэхдээ зөв бодлогоор давуу тал ч болно. Жижиг улс бүх хүүхэддээ чанартай боловсрол өгөх, иргэн бүрт дижитал төрийн үйлчилгээ хүргэх, эрүүл мэндийн өгөгдлийг нэгтгэх, бодлогын туршилтыг хурдан хийх боломжтой. Бид Хятадтай үйлдвэрлэлийн хэмжээгээр, Энэтхэгтэй ажиллах хүчний тоогоор өрсөлдөх боломжгүй. Харин нэг хүнд ногдох мэдлэг, бүтээмж, технологи ашиглалт, байгалийн нөөцийн үр ашиг, төрийн хурд, амьдралын чанараар өрсөлдөж чадна.
Монголын дараагийн хорин жилийн хамгийн том өрсөлдөөн газар доорх баялгийн төлөө бус хүний төлөө болно. Сайн инженер хаана амьдрах вэ? Сайн эмч хаана ажиллах вэ? Программист Монголд компани байгуулах уу, Сингапур явах уу? Дэлхийн сургууль төгссөн залуу Улаанбаатарт буцаж ирэх үү, эсвэл Сидней, Сөүл, Берлинд үлдэх үү? Энэ бол эх оронч сэтгэлийн шалгалт биш. Амьдралын сонголт. Хэрэв Монгол Улс чадварлаг хүнээ эх орондоо үлдээхийг хүсэж байвал цалин, орон сууц, хүүхдийн боловсрол, хотын орчин, хуулийн тогтвортой байдал, карьерын боломж бүгд өрсөлдөх чадвартай байх ёстой.
Тиймээс “гадаадад байгаа монголчууд эх орондоо ир” гэж уриалахаас өмнө “ирэх шалтгаан бий юу?” гэж төр өөрөөсөө асуух хэрэгтэй. Гадаадад олон жил ажилласан инженер буцаж ирэхэд мэргэжлийн бус даргаас зөвшөөрөл авдаг, компанид орохын тулд танил шаардлагатай, хүүхдийн сургууль олох хэцүү, агаарын бохирдол өндөр, татварын дүрэм байнга өөрчлөгддөг бол эх оронч уриа түүний бодит амьдралын тооцоог өөрчилж чадахгүй. Харин ур чадварыг үнэлдэг зах зээл, сайн сургууль, аюулгүй орчин, шударга өрсөлдөөн бий болбол эргэж ирэх хүнийг уриалах ч шаардлага багасна.
Эндээс Монголын хөгжлийн гол зарчим гарч ирнэ. Монгол Улсын зорилго хамгийн том төртэй болох биш, хамгийн чадвартай төртэй болох. Төрийн албан хаагчийн тоогоор бус нэг шийдвэр гаргахад шаардагдах хоногоор төрийн чанарыг хэмждэг болох. Хэдэн шинэ агентлаг байгуулснаар бус иргэн төртэй хэдэн удаа нүүр тулж уулзах шаардлагатай байгаагаар цахимжилтын амжилтыг хэмждэг болох. Татварын хууль хэдэн хуудастайгаас бус жижиг бизнес эрхлэгч өөрөө ойлгож мөрдөж чадаж байна уу гэдгээр хэмжих. Тендерийн сайт ажиллаж байгаа эсэхээр бус нэг компанийн ард байгаа жинхэнэ өмчлөгч хэн болохыг иргэн харах боломжтой эсэхээр ил тод байдлыг хэмжих.
Монголд дижитал төрийн чухал суурь аль хэдийн бий болсон. Одоо дараагийн шатанд шилжих хэрэгтэй. Иргэн төрийн нэг байгууллагад өгсөн мэдээллээ нөгөө байгууллагад дахин өгөх ёсгүй. Төрд байгаа мэдээллийг төр өөрөө хууль ёсны хүрээнд солилцдог байх ёстой. Төр иргэнээс лавлагаа нэхэх биш систем өөрөө шалгах ёстой. Компани байгуулах, лицензийн хүсэлт өгөх, татвар төлөх, гаалийн материал бүрдүүлэх, газар болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл шалгах үйл явц аль болох хүний субъектив шийдвэрээс салсан байх ёстой. Ингэснээр зөвхөн үйлчилгээ хурдан болохгүй, авлигын боломж бас багасна.
Хиймэл оюун ухаан энэ өөрчлөлтийн дараагийн үе шатыг нээж байна. AI-г төрд ашиглана гэдэг иргэдтэй ярьдаг chatbot байгуулаад дуусахгүй. Татварын эрсдэлийн шинжилгээ, улсын хөрөнгө оруулалтын төсөл харьцуулах, эмнэлгийн ачаалал урьдчилан тооцох, сургуулийн сурлагын хоцрогдлыг илрүүлэх, авто замын хөдөлгөөн оновчлох, агаарын бохирдлын эх үүсвэр таамаглах, төрийн худалдан авалтын сэжигтэй хэв маяг илрүүлэх зэрэг олон хэрэглээ бий. Гэхдээ төр AI ашиглах тусам өгөгдлийн хамгаалалт, алгоритмын хариуцлага, хүний хяналт улам чухал болно. Иргэний амьдралыг алгоритм шийддэг боловч хэн ч тэр алгоритмыг шалгаж чаддаггүй систем байгуулж болохгүй.
Монгол Улсын урт хугацааны бодлого шинээр зохиох шаардлагагүй хэсэг ч бий. “Алсын хараа–2050” бодлогод хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот зэрэг үндсэн зорилтууд аль хэдийн туссан. Тиймээс дараагийн удирдагчийн хийх ёстой ажил өмнөх бүхнийг үгүйсгэж өөрийн нэртэй шинэ баримт бичиг гаргах биш. Ажиллаж байгаа зорилтыг үргэлжлүүлж, ажиллахгүй байгааг өөрчилж, хэмжих боломжгүй амлалтыг хэмждэг үзүүлэлттэй болгож, төсвөөс тасарсан бодлогыг санхүүжилттэй нь холбох явдал. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 9 зорилго, 47 зорилттой бөгөөд 2030, 2040, 2050 он хүртэл үе шаттай төлөвлөгдсөн.
Монголд бас нэг муу зуршил бий: шинэ удирдлага гарах бүрд өмнөх хүний эхлүүлсэн бүхнийг муу гэж үзэх. Үүний үр дүнд төрийн санах ой устдаг. Нэг төсөл хэд хэдэн удаа нэрээ сольж, дахин дахин техник эдийн засгийн үндэслэл хийлгэж, зөвлөх компаниудад мөнгө төлж, эцэст нь анх байсан асуудал хэвээр үлддэг. Хөгжсөн улсын төрийн гол давуу тал нь удирдагч нь үргэлж мундаг байдагт биш. Харин дундаж удирдагчтай үед ч систем өмнөх мэдлэгээ хадгалдагт байдаг. Монголын төрд энэ чанарыг бий болгох шаардлагатай.
r/mongolia • u/illsorrowsickness • 3h ago
Question | Асуулт is there any playstation places to play gta 6?
sold my ps5 a year ago and didnt know gta 6 would release this quick tryna play it with my friend in ub
r/mongolia • u/bolid949 • 7h ago
Is anyone playing GTA 6 right now? lol
I know the game launched early in New Zealand, and Mongolia isn't ready yet, but just wondering if someone is using a VPN or something.
r/mongolia • u/Sensitive-Turn-8610 • 18m ago
Question | Асуулт Korea or here for rhinoplasty with dorsal preservation?
It's not about the aesthetics. I have a hooked nose that's small. So the nostril is small. Whenever I run it gets hard to even breathe with nose. It feels much better when I pull it up. So tryna fix this. Don't know which is the best. People around me are skeptical on getting it done here. Anyone got rhinoplasty in UB? How is it?
r/mongolia • u/SympathyCareless11 • 52m ago
Question | Асуулт Where can I get information about the politics and other breaking news in mongolia?
What is the most reliable source out there?
r/mongolia • u/Low_Juice_247 • 1d ago
Discussion | Хэлэлцүүлэг In 2026 over 2,500 people have gone missing in Mongolia
As of November 2026, out of the total 2,500 missing persons 643 are women and the remaining majority are men
Personally i suspect that these missing individuals may have become victims of unresolved crimes. Furthermore if they were people with significant wealth or power extending beyond politics it is even possible they were targeted through intelligence operations.
Considering Mongolia has a population of just over 3.5 million seeing people suddenly disappear at this scale is genuinely alarming.
What raises the most suspicion and is likely the root cause behind these theories is why the police force still hasnt taken full scale action or made transparent public announcements despite so many people vanishing. While I cant claim with certainty that my assumptions are completely right i ask you would you believe that this many people could simply vanish in a country with such a small population? Our trust in law enforcement and politicians is eroding
r/mongolia • u/Large_Rise3574 • 6h ago
Life purpose
Suuliin 2 jil orchmiin hutgatsaand amidralaa yamar ch ur buteel, utga uchirgui amidarsn ym shig sanagdah bolloo.
Ta buhend udur bolgon bosoj muruudliinhuu tuluu temtsehed yu uram zorig ugdug we.
Ted naraasaa huwaaltsaach
r/mongolia • u/PopAppropriate3545 • 2h ago
Skytel salbaruud haaguur baidag bol?
Sukhbaatariin talbai ter arai l hol bna. Gaigu dragon ymu yarmagt baihguyu
r/mongolia • u/Fickle_Advice_1444 • 1d ago
If you could go anywhere in Mongolia in 2027, what would be your ultimate adventure?
Looking ahead to 2027—what part of Mongolia are you dying to explore, and what kind of wild adventure are you hoping to have there? Drop your dream itinerary below!
r/mongolia • u/free_weed_pakistan • 3h ago
Question | Асуулт Start of DSD Exam
Mongolians, at what time does your exam start tommorow?
r/mongolia • u/Apprehensive-Rent317 • 7h ago
Haana usnii himi hiilgeh uu?
Which salon has good hairdressers that can give a nice loose wavy perm like this? My hair is thick and medium length, naturally a little bit wavy
r/mongolia • u/Impossible-Banana417 • 13h ago
Question | Асуулт Laptop Repair Shop
Hello guys. My laptop won’t turn on😭 Where do you usually get your laptops repaired? Please help🙏🏼 Thank you!
r/mongolia • u/crokeqsshumping • 1d ago
Young Mongolian Buddhist monk playing Counter Strike 1.6 in the 2000s
r/mongolia • u/Connect_Produce9036 • 8h ago
mongol hel bichgiin shalgalt
Genuinely what do I do? Basically I lived in America my whole life and I moved back to Mongolia last year right before 11th grade. My mongolian obviously isn't the best, I can read a good amount but I don't understand what I'm reading. I went to a tutor last year for a couple of months but decided to stop going since i hated it. Now I'm in my last year of highschool and I have to take the test this year. I bought this textbook "Монгол хэл бичгийн 800" and I dont understand ANYTHING😭 AND I have to write an essay as well. What would you guys do if you in my shoes? What score would I get if I dont write an essay and fail the script part of the test😭.
r/mongolia • u/Kurisey • 12h ago
Rant | Хуурай агсам Animal cruelty
facebook.comWhat a crazy b*tch
r/mongolia • u/NonadicWarrior • 22h ago
Photo | Зураг A310-300 MIAT classic 1998 livery
galleryClassic MIAT A310-300 livery I applied to existing model template.
Reach out if you’d like to try yourself. I can provide the file.
I recommend 130gsm paper or thicker, good work table and tools as well as PVA glue.
This model is somewhat challenging due to parts not fitting super well in some places.
The reference: https://flic.kr/p/M9Bks3
r/mongolia • u/n3cr0m4nc3rr • 13h ago
Anyone here works at emart or tried to supply to them?
Does anyone know what kind of a company emart is internally? I have a suspicion they act on bribery when people want to supply products to them.
I have been trying to supply to them for months.
Knowing our country, accepting bribes doesn't seem like a far fetched thing the managers would do..
r/mongolia • u/Royal_Ad_6999 • 10h ago
Any Pokebros or Pirates here?
Any Pokemon, One Piece, or sports card collectors here in Mongolia?
I started running card shop in Mongolia, bringing authentic trading card packs directly from Japan.
If you’re interested, feel free to DM me here on Reddit or message our Facebook page TCG Mongolia.